Friday, January 4, 2008

"Оюутолгой" төслийг эргүүлэн татна

Оюутолгой ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч "Айвенхоу майнз Монголиа инк" ххк-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний төслийг засгын газар 7- р сарын 9-нд их хуралд өргөн мэдүүлсэн билээ.УИХ уг гэрээний төслийн талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан гэрээний төслийг судлахын зэрэгцээ гадаад орнуудын уул уурхайн үйл ажиллагаа эрх зүйн орчинтой танилцаж санал дүгнэлт гаргасаэн байна.УИХ-ын ажлын хэсгээс санал дүгнэлттэй танилцсаны үндсэн дээр эдийг засгийн эргэлтэнд оруулж байгаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг дээшлүүлэх төрт ноогдох ашгийг нэмэгдүүлэх үр шимийг иргэн бүрт хүртээх боломж нөхцлийг дээшлүүлэх зорилгоор Монгол улсын засгийн газар гэрээний төслийг УИХ-аас эргүүлэн татаж хөрөнгө оруулагчтай дахин хэлэлцээ хийх нь зүйтэй гэж үзвээ.

No comments: